Удирдлагын системийн техникч - 1
Анкет хүлээн авах хугацаа: 2023.03.20-ноос 2023.03.31 хүртэл
Албан тушаал: Удирдлагын системийн техникч
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын хэмжээнд автоматжуулагдсан удирдлагын хэвийн найдвартай ажиллагааг хангах, электрон тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн алдааны утгыг зөв тодорхойлох засварлах ажиллагааг зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, электроник, автоматик, мэдээллийн технологийн инженер, курс дамжаанд хамрагдан мэргэшлийн түвшингээ дээшлүүлсэн байх, Мэргэжлийн зохих дадлага туршлагатай, баримт бичиг төлөвлөх, боловсруулах, мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх, багаар ажиллах чадвартай, бусдыг сонсох чадвартай,
үнэнч шударга байх, хувийн зохион байгуулалт сайтай, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх, ачаалал даах, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх, бусдын нөлөөнд үл автах
Хаана: Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж (Хүүхэд төрүүлэх, асрах чөлөөний хугацаанд түр)