FACEBOOK
Шилэн данс
Тендэр худалдан авалт
Газар зүйн мэдээлэл
www.eus.mn
Алтангадас одонт
ус сувгийн
удирдах газар
1959 ОНООС
БИД ХҮМҮҮСТ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛИЙГ ХҮРГЭДЭГ
УСНЫ ҮНЭ
Усаа хайрлан хамгаалъя
Бидний үйл ажиллагаа
Цэвэр усаар хангах, Бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэх.
Ажилд урьж байна
1883 ажилтантай чадварлаг хамт олон
Бидний тухай
Алтангадас одонт Ус сувгийн удирдах газар
Техникийн нөхцөл авахад бүрдүүлэх материал

УСУГ-ААС УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН 

СИСТЕМД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОЛБОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ 

ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

Хэрэглэгч та: 1. Шинээр барилга барих гэж байгаа бол дараахь материалыг бүрдүүлнэ.

  • Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар,   

          Аж ахуйн нэгж бол албан бичиг

 

  • Газрын гэрчилгээ, кадастрын зураг /эзэмших, ашиглах 

          эрхийн гэрчилгээ бол гэрээний хамт/

 

  • Архитектур төлөвлөлтийн даалгавар, хавсралтын хамт 

          /Хот байгуулалт хөгжлийн газраас авах/

 

  • Барилгын эскиз зураг /ХБХГ-аас батлагдсан зургийн

          эхний 3 хуудас/

 

  • Дулааны техникийн нөхцөл  /Шаардлагатай тохиолдолд/                ....

 

 

  • ОСНААУГ-ын техникийн тодруулга  /Тухайн барилга нь орон сууцны

                                                                     хороолол дотор байрлалтай бол/

 

  • Нэмэлт баримт3-аас дээш блок барилга барьж буй иргэн, аж ахуйн нэгж нь барилгын төлөвлөлтийн зургийг файлаар болон өнгөтөөр хэвлэж өгөх

 

  • Нэмэлт баримт –Баригдах барилгын усны хэрэглээг м3/хоног-оор тооцож тусгах, орон сууцны барилга бол айлын тоог бичих, мөн холбогдох гар утасны дугаар зэргийг албан бичиг болон өргөдөлд бичсэн байх

 

 

2. Хуучин барилгын хувьд дараахь материалыг бүрдүүлнэ.

 

  • Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж бол албан бичиг

 

  •   Газрын гэрчилгээ, кадастрын зураг /эзэмших, ашиглах гэрчилгээ бол гэрээний  хамт/

 

  •   Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ

 

  •   Усны хэрэглээний тооцоо, м3/хоног-оор

 

 

3. Гэр хорооллын амины орон сууц бол дараахь материалыг бүрдүүлнэ.

  • Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар,   

           Аж ахуйн нэгж бол албан бичиг

 

  • Газрын гэрчилгээ, кадастрын зураг /эзэмших, ашиглах   

           эрхийн гэрчилгээ бол гэрээний хамт/

 

  • Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын

           бүртгэлийн гэрчилгээ 

 

  • Нэмэлт баримт – Барилгын усны хэрэглээг м3/хоног-оор  

           тооцож тусгах, холбогдох гар утасны дугаарыг албан бичиг 

                                            болон өргөдөлд бичсэн байх

 

  • Нэмэлт баримт – Кадастрын зураг дээр шугамын тодруулга: Шугамын ашиглалт засварын албаны инженер М.Дашдондогоор хийлгэсэн байх   утас:99036679

Хэрэглэгч та: Техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах бол:

  • Иргэн бол өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж бол албан бичиг 

 

  • Техникийн нөхцөлийн хуулбар  /2021 онд олгогдсон/

 

  • Газрын кадастрын зураг

 

/Жич: Техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа 2 жил тул зөвхөн 2 жилийн өмнө олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг л сунгах боломжтой. Энэ хугацаанаас өмнө олгогдсон нөхцөлүүд журмын дагуу хүчингүй болсон тул дахин шинээр авахаар материалаа бүрдүүлнэ./

Бүрдүүлсэн материалыг хаана хэнд өгөх вэ?

  • Хэрэглэгч хүсэлт гаргаж бүрдүүлсэн материалаа Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвүүд буюу Дүнжингарав, Мишээл экспо, Драгон, 6 буудлын Оргил худалдааны төвүүдэд байрлах УСУГ-ын ажилтанд өгнө. 

 

  • Техникийн нөхцөл олгох комисс батлагдсан хуваарийн дагуу 14 

хоногт нэг удаа хуралдах бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг УСУГ-ын вебсайт:   www.usug.mn хаягаар орж харах боломжтой.  

 

 

  • Хурлын шийдвэрийн дагуу техникийн нөхцөл болон албан бичгийг бичиж батлуулан НҮНТөвүүд рүү хүргүүлнэ.

 

  • Газрын даргын 2014 оны 11-р сарын 03-ны өдрийн А/299 тоот дугаартай тушаалын хавсралтанд заасан үнэ тарифаар техникийн нөхцөл, болон сунгалтын төлбөрийг төлсөний дараа анх хүсэлтээ өгсөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтанд төлбөр төлсөн баримтаа үзүүлж, техникийн нөхцөл болон сунгалтыг авна. 

Жич: Техникийн нөхцөл болон сунгалтын төлбөрийг анх бичиг баримтаа бүрдүүлэн өгөхдөө буюу хүсэлтийг тань комиссын хурлаар хэлэлцээгүй байхад урьдчилан төлөхгүй болохыг анхаарна уу.

 

 

 Холболт хийх шугамҮнэ,төг
1  Төвийн шугамнаас шинээр техникийн нөхцөл олгох165000
2   Гэр хорооллын шугамнаас техникийн нөхцөл олгох55000
3

    Төвийн шугамнаас олгогдсон техникийн нөхцөлийн хугацааг сунгах                                               

    /1 жилийн хугацаанд хүчинтэй/

82500
4

    Гэр хорооллын шугамнаас олгогдсон техникийн нөхцөлийг сунгах                             

   /1 жилийн хугацаанд хүчинтэй/

27500

   

 

Техникийн нөхцөлийн үнийг  УСУГ-ынХас банкны 5000075928 тоот дансанд тушаана.

 

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР  Ц.ЦЭРЭНДУЛАМ         

 Өрөөний №: 802 тоот  Утас: 70157018-182

 

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллаж буй УСУГ-ын инженерүүд:

Дүнжингарав: Д.Төгсөө -99240668,  Мишээл экспо:О.Нарантунгалаг -80003856, 94103856

 Драгон төв: М.Отгонжаргал -99181471, Чингэлтэй /Оргил/ төв: Д.Отгонсүрэн -89007924