FACEBOOK
Шилэн данс
Тендэр худалдан авалт
Газар зүйн мэдээлэл
www.eus.mn
Алтангадас одонт
ус сувгийн
удирдах газар
1959 ОНООС
БИД ХҮМҮҮСТ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛИЙГ ХҮРГЭДЭГ
УСНЫ ҮНЭ
Усаа хайрлан хамгаалъя
Бидний үйл ажиллагаа
Цэвэр усаар хангах, Бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэх.
Ажилд урьж байна
1883 ажилтантай чадварлаг хамт олон
Бидний тухай
Алтангадас одонт Ус сувгийн удирдах газар
УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

Ус сувгийн удирдах газрын Удирдах зөвлөлийн гишүүд

 

Д/дОвог нэрАлбан тушаал

Цахим шуудан

 

1Мянгаагийн БаярааУлаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Удирдах зөвлөлийн гишүүнBayaraa.m@ulaanbaatar.mn
2Баттулгын БатбямбаНИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Удирдах зөвлөлийн гишүүнbatbyamba.b@citycouncil.ub.gov.mn
3Гүр-Аранзын ТөгөлдөрУСУГ-ын Удирдах зөвлөлийн даргаTuguldur.gur@gmail.com
4Түмэндэлгэрийн БатцогтНИХТ-ын төлөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнt.battsogt@gmail.com
5Пүрэвсүрэнгийн НаранбаярНИТХ-ын төлөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн

pnaranbayar@gmail.com

 

6Нацагийн БаярмөнхНИТХ-ын төлөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн

Gerelsuren.grl@gmail.com

 

7Даваасүрэнгийн БадарсанНИТХ-ын төлөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн

dbadraa@yahoo.com

 

 

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 

2022 ОНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2022 оны 12 дугаар сарын 30                                                                 Улаанбаатар хот

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн 2021 оны оны 01 дугаар сарын 20- ны өдрийн 2/81 тогтоолоор тус байгууллагын удирдах зөвлөлийг 7 бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Тус удирдах зөвлөл нь  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам” –ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. 

Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь удирдах зөвлөлийн хурлын зохион байгуулах, гишүүдэд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээллээр хангаж ажилласан. 

2022 оны 11 дүгээр сарын 03-ны хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвар гаргасан. Үүнд:

 

Д/д

 

Хэлэлцсэн асуудал

Танилцуулсан албан тушаалтан

 

Хурлаас гарсан   шийдвэр

1

УСУГ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг

томилох

УСУГ-ын дарга Ц.Төрхүү

 

Ус сувгийн удирдах газраас нэр дэвшүүлсэн ажилтнуудаас удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Нямбуугийн Байгальмааг удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар сонгосон.

 

2

2022-2023 оны өвөлжилтийн бэлэн байдлыг талаарх танилцуулгаИБХ-ийн дарга Н.ОдхүүБайгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай төлөвлөгөөнд тусгагдсан 220.1 төсөвт өртөг бүхий нэршил солих 3 ажил, төлөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас тоо хэмжээг багасгах 39.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 2  нэр төрлийн ажил, төсөвт өртгийг  29.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх 3 нэр төрлийн ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зайлшгүй шаардлагатай төлөвлөгөөнд нэмэх 14 нэр төрлийн 509.58 сая төгрөгний төсөвт өртөг бүхий ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталсан. 
3Ус сувгийн удирдах газрын 2021 оны санхүүгийн шинжилгээЭЗСБХ-ийн дарга Ч.Ариунаа2021 оны санхүүгийн тайлангаа холбогдох хууль, санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, нягтлан болох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлсэн холбогдох заавар журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн байдал, санхүүгийн тайлангийн шинжилгээг хугацаанд нь үнэн зөв, бүрдэл, үзүүлэлт сайтай гаргасан гэж дүгнэсэн.
4Цалин хөлс болон түүнд холбогдох журмын талаарЭЗСБХ-ийн дарга Ч.Ариунаа

Хөдөлмөрийн хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Ус сувгийн удирдах газрын “Цалин хөлсний журам”-ыг баталж мөрдүүлэхийг Ус сувгийн удирдах газрын дарга (Ц.Төрхүүд)-д даалгасан.

Мөн Ус сувгийн удирдах газрын нийт ажилтнуудын цалинг 2022 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэх талаар шийдвэрлэсэн.

 

2022 оны 12 дугаар сарын 28-ны хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвар гаргасан. Үүнд:

 

Д/д

 

Хэлэлцсэн асуудал

Танилцуулсан албан тушаалтан

 

Хурлаас гарсан   шийдвэр

 

 

 

1

Ус сувгийн удирдах газрын 2022 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлан

УСУГ-ын дарга Ц.Төрхүү

 

Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү

Ус сувгийн удирдах газрын 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэн үйл  ажиллагааны үр дүнг “Бүрэн хангалттай“ гэж үнэлсэн. 

 

 

 

 

2

2022 оны Бизнес төлөвлөгөөний биелэлт

 

2023 оны Бизнес төлөвлөгөөний төсөл

 

УСУГ-ын дарга Ц.Төрхүү

 

Эдийн засаг санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Ариунаа

 

Ус сувгийн удирдах газрын 2023 оны Бизнес төлөвлөгөөний төсөлд тусгагдсанаар үйл ажиллагааны орлогыг 99968.2 сая төгрөгөөр, үйл ажиллагааны зардлыг 123619.9 сая төгрөгөөр, алдагдлыг 23651.7 сая төгрөгөөр, орлогын нэг төгрөгт ногдох зардлыг 1.24 төгрөгөөр тус тус батлан төлөвлөгөөний төслийг дэмжсэн. Бизнес төлөвлөгөөний төслийг холбогдох газраар уламжлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж батлуулахыг Ус сувгийн удирдах газрын дарга (Ц.Төрхүүд)-д үүрэг болгосон.

 

 

 

 

 

3

2022 оны шинэ тоног төхөөрөмж худалдан авах, техник технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их ба урсгал засварын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл

 

2023 оны шинэ тоног төхөөрөмж худалдан авах, техник технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их ба урсгал засварын ажлын төлөвлөгөөний төсөл

 

 

 

 

 

 

УСУГ-ын дарга Ц.Төрхүү

 

Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү

1.Ус сувгийн удирдах газрын 2023 оны шинэ тоног төхөөрөмж худалдан авах, техник технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засварын ажлыг      10416.37 сая    төгрөгт, урсгал засварын ажлыг 1578.40 сая төгрөгт багтаан тус тус гүйцэтгэхээр төлөвлөсөн төлөвлөгөөний төслийг хавсралтын дагуу  дэмжсэн.

2.Төлөвлөгөөний төслийг Бизнес төлөвлөгөөний төсөлд тусган Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраар уламжлуулан Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлж, батлуулахыг Ус сувгийн удирдах газрын дарга (Ц.Төрхүүд)-д үүрэг болгосон.

3.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэлтийн горимыг  хэрэгжүүлэн барилга байгууламжийн их ба урсгал засварын ажлыг хийхдээ байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор тусгай зөвшөөрөл авсан ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэхгүйгээр хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байдлаар зохион байгуулахыг Ус сувгийн удирдах газрын дарга (Ц.Төрхүү)-д зөвшөөрсөн. 

4.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөний улмаас үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдах нөхцөл байдал (гэнэтийн осол, саатал, гэмтэл) бий болсон тохиолдолд түүнийг арилгахад шаардагдах магадлашгүй ажлын зардлыг 700.0 сая төгрөгөөр тогтоож Бизнес төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулсан.

 

Ус сувгийн удирдах газрын Удирдах зөвлөл нь 2023 онд 2 удаа хуралдсан бөгөөд удирдах зөвлөлийн 2 гишүүн тэтгэвэрт гарсантай холбогдуулан бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон.