Цэнхэр гаригийн амин судас бол ус. Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Дэлхий нийтээрээ энэ өдөр “Өөрчлөлтийг хурдасгая” уриа дор нэгдэж, усаа хамгаалах үйл хэргийг хурдасгахад анхаарлаа хандуулж байна. Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн, 146 аж ахуйн нэгж байгууллагуудад харьяалагдан цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Хэрэглэгчдэд хүрэх усны үйлчилгээний чанар, хүртээмж жил бүр дээшилж, ажиллагсдын нөхцөл байдал алхам алхмаар сайжирч буйг дуулгахад таатай байна. Ус хэмээх чандмань эрдэнэ маань хүн бүрийн анхааралд үргэлжид байж, эх нутгаа, ижий ааваа хайрлахтай адил хүн бүрийн дотор бурхан мэт эрхэмлэн шүтэгдэж, энхрийлэн хайрлах гайхамшиг мөнөөс мөн билээ Та бүхэндээ зүрх сэтгэлээсээ усаа хайрлан хамгаалахыг уриалж, “Дэлхийн усны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.
Ус Сувгийн Удирдах Газрын дарга Цогтсайханы Төрхүү